|
Захирлын мэндчилгээ МТС нь 2000 оны 07 сарын 01-ээс ШУТИС-ийн бvрэлдэхvvн сургууль болон vйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Тус сургууль нь одоо 3 салбар, 3 судалгааны тєвтэй бєгєєд 43 профессор багш, 12 сургалтын инженер, 3 эрдэм шинжилгээний äýä ажилтантайгаар vйл ажиллагаагаа явуулж байна. Профессор багш нарын 50 îð÷èì хувь нь эрдмийн зэрэг цолтой. Тус сургуулийн физикийн болон химийн технологи, материал судлалын салбар нь ШУТИС-ийн бараг бvх салбар сургуульд ерєнхий физик, ерєнхий хими, органик хими, физик коллоид хими зэрэг хичээлvvдийг заахын зэрэгцээгээр инженер-физикч, химийн технологич инженер, аналитик химич, нэхмэлийн vйлдвэрийн химийн технологич, нефтийн бvтээгдэхvvний хими технологич, материал судлаач, шинэ материалын хими технологич, vйлдвэрийн орчин зvйн инженер зэрэг мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй боловсон хvчин бэлтгэж байгаагаас гадна хэд хýдэн чиглэлээр докторын сургалт явуулж байна. Тус сургууль нь профессор багш нарын мэргэжил, мэдлэгийг байнга дээшлvvлэх, материаллаг баазаа шинэчлэх, мэдээллийн технологийг сургалт, эрдэм шинжилгээний ажилд нэвтрvvлэх, сургалтын чанарыг сайжруулах зорилтуудыг тавин ажиллаж байна. Энэхvv зорилтыг хэрэгжvvлэхэд профессор багш, оюутны хамтын vйл ажиллагааг дэлхий нийтийн шинжлэх ухаан, технологийн ололт болон єєрийн орны онцлогт тохируулан зохион байгуулах явдал нь чухал ач холбогдолтой юм. ШУТИС нь Зvvн хойт Азийн эрдэм судлалын нэгэн тєв болох зорилго тавин ажиллаж байгаа єнєє vед бидний ємнє эрдэм шинжилгээний ажлыг чанарын шинэ шатанд гаргах, е-сургалтыг бvрэн утгаар нь нэвтрvvлэх, профессор, багш, оюутнуудын хамтын ажиллагааг улам ойртуулах, орчин vеийн шинжлэх ухаан, технологийн хєгжилтэй мєр зэрэгцэн алхах шаардлагууд тавигдаж байна. Энэхvv зорилтуудыг биелvvлэхийн тєлєє бид хvч чадлаа дайчлан ажиллах болно. Эрдэм номын сайн vйлс дэлгэрэх болтугай.
|