Нvvр |  Мэдээ Мэдээлэл |  Web Admin
Танилцуулга
Хэл сонго
 
Санал асуулга
Манай Вебийн дизайн танд таалагдаж байнуу?
Таалaгдаж байна
Дажгvй
Дунд зэрэг
Таалагдсангvй
Vр дvн
Хєгжлийн товчоон

Хєгжлийн товчоон

   1963 онд МУИС-ийн физик математикийн факультетийн дэргэд “Ерєнхий физикийн тэнхим”, 1980 онд ПДС-ийн дэргэд “Ерєнхий химийн тэнхим” тус тус байгуулагдсан нь одоогийн Материалийн технологийн сургуулийн vндэс суурь болсон юм. Энэ цагаас хойш эдгээр тэнхимvvд нь геологи уул уурхайн факультет, ерєнхий эрдмийн факультет, инженерийн суурь боловсролын сургуулийн харъяанд vйл ажиллагаагаа явуулж ирлээ. 
    1993-1994 оны хичээлийн жилээс хими технологи ба инженер физикийн мэргэжлээр элсэлт авч мэргэжилтэн бэлтгэж эхэллээ.
    МУТИС-ийн бvтцийн єєрчлєлтєєр тус 2 тэнхмийг 2000 оны 7-р сараас Хими технологийн сургууль болгон єргєтгєж хоёр тэнхим, эрдэм шинжилгээний 3 тєвтэйгээр бие даалган ажиллуулсан бєгєєд Засгийн газрын 2001 оны 181-р тогтоолоор МУТИС-ийг ШУТИС болгон єргєтгєсний дагуу  Ректорын 2001.09.24-ний 02 тоот тушаалаар тус сургуулийг Материалын технологийн сургууль болгон зохион байгуулсан юм.
    Тус сургууль нь материал судлал, химийн технологи, инженер физикийн мэргэжлээр бакалавр, магистр, докторын шатны сургалт явуулахын зэрэгцээ хими, физик, материал судлалын ухааны суурь болон хавсарга судалгааг явуулж байна.
Одоо тус сургууль нь 35 профессор, багш бvхий мэргэжлийн 3 салбар, судалгааны 3 тєвтэйгээр vйл ажиллагаагаа явуулж байгаа бєгєєд профессор, багш нарын 40 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой юм.
    Тус сургуулийн харъяанд “Шинэ материалын судалгааны тєв”, “Vл эвдэх сорилын сургалт судалгааны тєв”, “Усны судалгааны тєв” гэсэн судалгааны тєвvvд ажиллаж байна. Эдгээр тєвvvдэд суурь болон хавсарга судалгаа хийхийн зэрэгцээ vйлдвэр, аж ахуйн газрууд, компаниудтай нягт хамтран ажиллаж байна. Сургууль, салбарууд интернетийн сvлжээнд холбогдож шинжлэх ухаан, технологийн сvvлийн vеийн мэдээллийг тогтмол авч байна.



  |   Нvvр |   Мэдээ Мэдээлэл   |  
Copyright © 2005 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн
Интернэт Мэдээллийн Тєв WEB master Нарангараг